"Цахим халдлагаас хүүхдээ хамгаалья" аянд нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя" аяныг Нийслэлийн цагдаагийн газраас эхлүүлээд байна.
Уг аянд Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2-р хэлтэс нэгдсэнийг бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тус дүүргийн Боловсролын хэлтэс, Хүүхэд залуучуудын соёлын ордон зэрэг байгууллага нэгдэв.
Манай улсын иргэдийн интeрнeт хэрэглээ эрс нэмэгдэж, цахим орчинд хүүхдүүд ихэнх цагийг өнгөрүүлж гадуурхалд ихээхэн өртөх болсон билээ. Цахим хадлагад ч хүүхдүүд ихээр өртөж, улмаар цахим гадуурхал даамжирч буйтай холбогдуулан хойч үeэ хамгаалах, зөв зохистой интeрнeт хэрэглээнд төлөвшүүлэхэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон иргэний байгууллагуудыг анхаарч ажиллахыг тус дүүргийнхэн уриалав.
Ж.Батсайхан