Пентагон: Оростой хамтрах төлөвлөгөө байхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-19 13:02:54

ВАШИНГТОН. /Xinhua/. “Лалын улс”-д явуулж буй ажиллагаанд Оростой хамтрах төлөвлөгөө Пентагонд байхгүй гэж мэдэгдэв.

“Одоогоор бидэнд төлөвлөгөө алга. Бид Оростой хамтрахгүй, хамтран ажиллагаа явуулахгүй, хуурай замын ажиллагаа төлөвлөөгүй” гэж “Лалын улс” хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлтэй тэмцэх АНУ-ын “Шийдвэрлэх, уламжлалт ажиллагаа” цэргийн кампанит ажлын төлөөлөгч Стив Уоррен мэдэгджээ.

9 дүгээр сарын 30-аас Орос агаарын цэргийн кампанит ажил Сирид явуулж эхэлснээс хойш, “Лалын улс”-ыг гэхээсээ Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч, сөрөг хүчнийг байгаа болгосон гэж Пентагон Оросыг сэжиглэсэн байр суурийг Уоррены үг баталлаа.

“Лалын улс”-д өгч буй Оросын агаарын цохилтод Франц нэгдэж байгааг мягмар гарагт Кремлээс зарлажээ. Мөн тэр өдөртөө, Оросын зорчигч тээврийн онгоцонд тэсрэх төхөөрөг дэлбэрснээр хоёр долоо хоногийн өмнө Египетэд осолдож, 224 хүний амь үрэгдсэнийг тус улсын эрх баригчид хүлээн зөвшөөрсний дараа  тэрбээр ингэж хэлсэн юм. “Лалын улс” уг ослын хариуцлагыг хүлээсэн байна.

Сирийн хойд нутгийн Раккад өгч буй агаарын цохилтоо Орос эрчимжүүлжээ.

Х.Аминаа

 

Связанные новости