407 дугаар хорих ангид "Нэг цонхны үйлчилгээ" үзүүлэх байртай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа 407 дугаар хорих анги өнөөдөр “Нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх тусгай байрыг ашиглалтад орлоо.
Засгийн газрын “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан энэхүү байр нь гурван давхар, 540 ам дөрвөлжин метр талбайтай юм. Тус байрнаас 407 дугаар хорих ангийн нийгмийн болон тоо бүртгэлийн ажилтнууд иргэдээс өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авахаас гадна лавлагаа болон бусад мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх юм.