МАХН-ын өөрчлөлтийг бүртгэх шүүх хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-01-05 13:21:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байсан юм.

О.Баасанхүү нь материалтай бүрэн танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлууллаа. Дараагийн хуралдаан энэ сарын 19-нд болох юм.
Б.Туул
Связанные новости