Сумын нөөц дэх 2800 боодол өвс шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-01-05 09:50:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг ”Эрдэнэ уул” гэдэг газарт тус сумын нөөцийн өвс шатжээ.

Өвс шатаж байна гэх дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,  аврах  32 дугаар ангийн 7 алба хаагч, хоёр автомашинтай 12:52 цагт очиж, 8 цаг  ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 2800 боодол өвс бүрэн шатсан бөгөөд нөөцийн өвс байршуулсан газар нь сумын төвөөс урд зүгт 3км-т оршдог аж.
Б.Туул
Связанные новости