Гэр шатаж, хүний амь эрсэджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ оны эхний өдөр буюу өчигдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд гэр шатаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал галын тухай дуудлагыг 01.01-ний өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар очиж таван минутад галыг унтраажээ. Гэвч уг гал түймэрт иргэн Д /37 настай, эрэгтэй/ нас баржээ. Түүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амралтын газрын 2 давхар мансардтай байшин, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр, 9 дүгээр хороонд иргэн О-гийн 13-38 УНМ улсын дугаартай “Элентра” загварын автомашин, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатсан зэрэг хэрэг гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Н.Туяа