Зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-30 11:59:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу энэ сарын 29-нд нийт 343 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутаг Согоот баг “Устын ам” гэх газар Honda Sonata-6 маркийн автомашин Honda Sonata-3 маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр иргэн нас баржээ.

Мөн өдөр ЗЦА-наас гудамж, талбайд хийсэн шалгалтаар ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Тиймээс жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг ЗЦА-наас анхааруулав.

Ч.Ариунболд
Связанные новости