Махны экспорт гурав дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улс энэ онд 26.8 мянган тонн буюу 111 тэрбум төгрөгийн мах экспортолсон байна. БНХАУ хонь, үхрийн махны оронд адууны мах авч эхэлсэн нь экспортын хэмжээг өнгөрсөн оноос гурав дахин өсгөжээ.
Тодруулбал энэ онд 24 мянган тонн адууны мах экспортолсноос 18 мянган тонныг нь БНХАУ-д нийлүүлсэн бөгөөд өнгөрсөн оноос гурав дахин өсөлт үзүүлсэн байна. Мөн ОХУ-д 560 тонн хөлдөөсөн үхрийн мах, 2400 тонн хонь, ямааны махыг Иран, Катар улсад нийлүүлжээ.
Ирэх онд мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй 12 компанийн БНХАУ-д мах экспортлох зөвшөөрөл шинэчлэгдэн батлагдахаар болсныг албаныхан хэллээ.
БНХАУ-ын талаас шүлхийн хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа гурван аймгийн хорио цуцлагдсаны дараа буюу ирэх онд шинэчилсэн зөвшөөрлийг олгохоор мэдэгджээ.

Б.Заяа