Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-28 13:32:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын валютын үнэ цэнийг хадгалах нь макро эдийн засгийн болон санхүүгийн секторыг тогтвортой байлгах Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч өслөө.

Гадаад валютын албан нөөц нь хямралын хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, гадаад өрийн үйлчилгээ хийхийн зэрэгцээ улс орны аюулгүй байдлын баталгаа болоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

"Энэ оны эхэнд манай гадаад валютын улсын албан нөөц  бараа, үйлчилгээний импортын 3.1 сарын хэрэгцээг хангах түвшинд буюу зохистой түвшинг дөнгөж давахуйц байв. Тэгвэл  12 дугаар сард энэ үзүүлэлт 6.1 сар болж өслөө. Өнгөрсөн жил гадаад валютын цэвэр нөөц хасах 400 сая ам.доллар байсан бол энэ сарын эхээр нэмэх 520 орчим сая ам.долларт хүрлээ. Нөөцийн хүрэлцээт байдлын түвшин цаашид сайжрах хандлага ажиглагдаж байна" хэмээн Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул ярилаа.
  

Гадаад валютын албан нөөц оны эхнээс 1 тэрбум орчим ам.доллараар нэмэгджээ. Ийнхүү нэмэгдэхэд  “Монгол Алт” аян болон  олон улсын хөрөнгийн зах зээлд арилжсан  “Хуралдай”, “Гэрэгэ” бондуудын үр нөлөө их гэдгийг эдийн засагчид онцолж байна. Мөн гадаад валютын албан нөөц нэмэгдсэн гол хөшүүрэг нь алт тушаалт бөгөөд өнгөрсөн оноос алт тушаалт 8.2 хувиар нэмэгджээ.
Б.Заяа 
Связанные новости