Цахим талбараар 275 сая ам.долларын арилжаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк хоорондын валют арилжааны цахим талбарыг Төвбанк нэвтрүүлээд найман сар болжээ. Энэ хугацаанд 275 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний ам.доллар болон юанийн арилжааг банкууд хоорондоо цахим талбараар хийгээд байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд “Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ”-г авч ажиллахаар заасны дагуу Монголбанкнаас “Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд амжилттай нэвтрүүлсэн юм.
Түүнчлэн, Монголбанк цахим талбарын арилжааны идэвхи болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Банк хоорондын цахим талбарт валют арилжаа хийх ерөнхий гэрээ”-нд заасан нөхцөл шаардлагыг хангасан хоёр банкийг цахим талбарын үндсэн дилерээр сонгодог. Тэгвэл энэ оны гурав, дөрөвдүгээр улирлын үндсэн дилерээр ХААН банк болон Голомт банк сонгогдон ажиллав.

Б.Заяа