Арилжааны банкуудын хувьцааг арилжих асуудлыг хэлэлцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл ээлжит хуралдаанаа хийсэн байна.
Тус хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцжээ.
Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг. Улмаар тус зөлвөл гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг байна.
Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-ны даргаас бүрдэх тус Зөвлөлийн хуралдааныг гурван гишүүн ээлжлэн даргалдаг. Энэ онд Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийг СЗХ-ны дарга С.Даваасүрэн даргалж буй юм.