Хулгайгаар мод бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль бус мод бэлтгэх, ан амьтан агнах явдлыг зогсоох зорилгоор "Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээг Булган аймгийн Цагдаагийн хэлтэс зохиож байна. Тус аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав хулгайгаар мод бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлжээ. Хангал сумын хоёрдугаар багийн иргэн А гэгч нь “Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан, мөн тус сумын хоёрдугаар багийн иргэн Д гэгч нь “Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, дөрөвдүгээр багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
14 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
18 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день