ХЭҮК, ЦЕГ хамтын ажиллагаагаа ирэх гурван жилд үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг гурав дахь удаагаа байгуулж, ирэх гурван жилд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.
Талууд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг зохион байгуулж, уг ажиллагаа нь хэвшил, уламжлал болон тогтсон, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн, мөн олон удаагийн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зарим зөрчлүүд, тухайлбал, эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эрс цөөрсөн эерэг үзүүлэлтүүд гарсан тул энэхүү бичгийг үргэлжлүүлэхээр болсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дүгнэжээ. ХЭҮК-ын зүгээс шинэ хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтнууд мөрдөгчийн статустай болж байгаатай уялдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулахад хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүнд тусгайлан тоноглосон зориулалтын өрөөнд байцаалт авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэвшүүлэхэд анхаарах, эрүүлжүүлэх, баривчлах байруудын ариун цэвэр, орчин нөхцлийг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх, дотоод хяналтын албыг чухалчлах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад удаан хугацаагаар, үндэслэлгүйгээр хорьж саатуулах явдлыг цэгцлэх шаардлагатай зэргийг чухалчлан үзэж буйгаа илэрхийлж байв.
Санамж бичиг байгуулах, үр дүнг хэлэлцэх уулзалт болсон бөгөөд ХҮЭК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл болон хэлтсийн дарга нар, ЦЕГ-ын дарга, ц/х С.Баатаржав, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга ц/х Б.Бат-Өлзий, ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны дарга, ц/х А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, ц/х П.Батбаатар, ЦЕГ-ын төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, ц/х Б.Гантулга нар оролцлоо.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдээд буй 25 ажилтанг сургалт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрхийн сургагч багшгүй 16 аймагт сургалт явуулах, эрүүлжүүлэх болон баривчлах байрны асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр боллоо.

Н.Туяа