Архигүй амьдралд уриалсан 20 гаруй ажлыг зохион байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Баялаг бүтээгч Монгол хүн” ТББ-аас хэрэгжүүлж буй “Архигүй амьдрал-Аз жаргалтай” төслөөс өнгөрсөн хоёр сарын хугацаанд хийсэн ажлаа шинэ оны босгон дээр дүгнэжээ.
Энэ хугацаанд Барилгын политехникийн коллеж, Их засаг их сургууль, Боловсролын их сургууль, Кино урлагийн дээд сургуулийн 1,2 дугаар дамжааны 600 гаруй оюутанд лекц хэлэлцүүлэг, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хүрээнд АСТ тэмцээн зохион байгуулсаны зэрэгцээ Кино урлагийн дээд сургуулийн оюутнууд оролцсон флаш моб хийсэн байна. Мөн архины хор хөнөөл, үр дагаврыг ойлгож, сэрэмжлүүлэг болгох зорилгоор “Амлалтаа биелүүлэгч алиманд дуртай Аавууд байцгаая”, “Нэгэн насны амьдралын гэмшивч баршгүй алдаа”, “Амьдралын хос багана ганхах ёсгүй”, “Зөв сонголт Зөв зам”, “Бидний үг, үйлдэл бүхнийг үр хүүхдүүд маань харж дагадаг” гэсэн таван төрлийн богино хэмжээний видео сэрэмжлүүлэг бэлтгэн цахим сүлжээнд байршуулан олон нийтэд хүргэжээ.
Тодруулбал, архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн дундах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 20 ажлыг хийсэн аж.

Б.Туул