Мандал сумын 29 мянган мал, амьтанд шүлхийн давтан вакцин хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хоёр аймагт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрсөн сарын 18-нд шүлхий өвчин гарч, 123 өрхийн 1344 толгой үхрийг устгалд оруулсан байна. Өвчин гарсан дариуд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа бөгөөд энэ сарын 05-наас хойш дахин өвчилөл бүртгэгдээгүй байна. Тус сумын хэмжээнд 29 мянга 526 мал, амьтанг өнгөрсөн долоо хоногт эхний болон давтан вакцинжуулалтад хамруулжээ.
Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт энэ сарын 04-нд шүлхий өвчин гарч, нийт 69 үхрийг устгалд хамруулан, хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш дахин өвчилөл бүртгэгдээгүй юм.

Ч.Ариунболд