МАХН-ын Нарийн бичгийн дарга асан П.Ангарагийг эрэн сурвалжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Ангарагийг цагдаагийн газраас залилангийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байна.
П.Ангараг нь 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, циркийн хажуу талын автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Мөнхбатын Лексус Жи Эс450 Эйч маркийн автомашиныг 33 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод аваад залилсан байна. Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжилж байгаа аж. Түүний тухай мэдээллийг 70120137 утсаар авч байгаа юм байна.

Н.Туяа