Г.Номуундарийн бичлэгт дурдсан шүүх хуралдаан огт товлогдоогүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олны танил хүмүүсийн хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэх зэрэг асуудлаар Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь бичлэг хийж, энэ сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацсан. Энэхүү бичлэгтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Тус хэлтсээс өгч буй мэдээллээр, Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэв. Тиймээс иргэн Г.Номуундарийн нийгмийн сүлжээнд 11 дүгээр сарын 30-нд цацсан бичлэгт дурдсан “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл нь үндэслэлгүй гэлээ.

Н.Туяа