Буянт-Ухаагийн байцаагч нарын үйл ажиллагааг шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-18 10:07:26

Тээврийн прокурорын газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Буянт-Ухаа дахь газрын хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагааг шалгав.

Буянт-Ухаа дахь хяналтын улсын байцаагч нар захиргааны шийтгэл оногдуулж зөрчлийн тэмдэглэл үйлдэхдээ гэрч оролцуулдаггүй, холбогдох хуулийн зүйл заалт, хэсгийг буруу хэрэглэсэн, шийтгэвэрт торгуулийн мөнгөн дүнг бичдэггүй, ерөнхий индекс тавиагүй зэрэг зөрчил илэрчээ. Мөн зөрчлийн бүртгэлийг хийхдээ  “бүртгэлийн журам зөрчсөн”, “визний хугацаа хэтрүүлсэн” гэж хэт товч тэмдэглэж,  нотлох баримтуудыг бүрдүүлэн хавсаргах, зөрчил гаргагчаас дэлгэрэнгүй асууж материалжуулах ажил хангалтгүй байв.

Шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газарт илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлээд байна.

Ж.Батсайхан

 

Связанные новости