Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-12-04 16:38:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр авч хэлэлцэв.
 
Эх орон намын Бага чуулганы хурлын энэ оны аравдугаар сарын 15-ны өдрийн хоёрдугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.
 
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Б.Туул
Связанные новости