Монгол, Канадын ХААХЯ хоорондын хамтарсан хорооны хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ХХААХҮЯ болон Канад Улсын ХААХЯ хооронд 2010 онд байгуулсан ХАА-н салбарт хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд хоёр улсын ХАА-н яамд хоорондын хамтарсан хорооны анхдугаар хурал өнгөрсөн сарын 27-ны өдөр Оттава хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд оролцсон Монголын төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Канадын төлөөлөгчдийг Канадын Хөдөө аж ахуй, хүнсний яамны туслах дэд сайд Фрэд Горрел нар тэргүүлэв. Хоёр тал тус тусын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийсний дараа хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүдээ тодорхойлон ярилцав.
Монголын төлөөлөгчид Канадын ХААХЯ-ны харьяа Судалгаа, хөгжлийн төвд зочилж, үйл ажиллагатай нь танилцлаа. Төвийн судлаачид үр тариа, хүнсний ургамлыг Канадын байгаль, цаг уурын өөр өөр орчин нөхцөлтэй бүс нутгуудад ургуулсан судалгаа, шинжилгээний ажлууд болон дэлхийд томоохонд тооцогдох шавьжны цуглуулгын дээжээс танилцуулж түүнтэй холбоотой хийгдэж буй судалгааныхаа талаар төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.