Шүлхийн улмаас 443 үхэр устгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 53 өрхийн 443 үхэр устгажээ.
Тус сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж тогтоосон хорио цээрийн дэглэм 9 дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 18260 үхэр, 2285 гахай, нийт 21568 мал амьтныг вакцинжуулж, 14650 м2 талбайд аритгал, халдваргүйтгэл хийсэн байна.
Хорио цээрийн дэглэм 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд тус сумын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Б.Туул