Тайши, Ушугаар хичээллэх залуус жилээс жилд нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын соёлын харилцаанд хувь нэмэр оруулах зорилгоор өнөөдөр Улаанбаатар Их сургуульд хоёр дахь удаагийн "Хятадын Тайжи Ушугийн соёл" өдөрлөг зохион байгууллаа.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Улаанбаатар их сургууль, МУИС-ийн дэргэдэх Күнзийн харьяа, Күнзийн институт хамтран зохион байгуулсан өдөрлөгт тайжи, ушугаар хичээллэдэг 29 оюутан оролцож, танилцуулга үзүүлбэр сонирхууллаа.

2016 оноос Улаанбаатар их сургууль дэргэдээ Хятадын тулааны урлагийн тайжи, ушу-гийн дугуйлан нээж, анх есөн оюутан сургаж байжээ. Улмаар энэ онд 20 оюутан элсч, шилдэг оюутнуудыг БНХАУ-д тэтгэлгээр зургаан сарын бэлтгэлд хамруулж, уралдаан тэмцээнд хүчээ сорьсон байна. Нийт 15 монгол оюутан тэмцээнд орсны 11 нь алтан медаль хүртсэн бахархам амжилт гаргасан талаар багш нар нь ярьж байв. Тайжи, ушу-гаар хичээллэснээр оюутнуудын бие бялдар тэгширч, өсөлт, хөгжилтөд нөлөөлдөг бөгөөд Хятадын соёл, түүх, уламжлалаас суралцдаг аж.

Улаанбаатар их сургуулийн хятад хэлний багш Пань Инден "Би энэ сургуульд долоо дахь жилдээ багшилж байна. Энэ сургуульд хятад хэлээр багш орчуулагч, түүхийн ухаан,археологийн хятад хэл гэсэн чиглэлээр хичээл явагддаг. 2015 онд Күнзийн тэнхим байгуулж, 2016 оноос Хятадын тулааны урлагийн тайжи болон ушу-г хослуулан хичээл орж эхэлсэн. Анх 9 оюутан энэ чиглэлээр хичээллэж БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр 2016 онд БНХАУ-д дасгалжуулалтад ороод ирсэн. Энэ онд 20 оюутан явлаа. Манай сургууль тайжи, ушу-гийн тэмцээн, үзүүлбэрийг уламжлал болгон зохион байгуулж байна. Монгол оюутнууд маш их эрмэлзэлтэй, хурдан сурах авьяастай. Үүнээс гадна ЕБС болон их дээд сургуулийн хятад хэл сурч буй сурагчдын дунд ханз бичлэгийн уралдаан зохион байгуулдаг" гэлээ.
Улаанбаатар их сургуулийн Хятад хэлний тэнхимийн багш Х.Нандин-Эрдэнэ "Тайжи, ушу-гаар хичээллэх оюутнууд жилээс жилд нэмэгдэж байна. Цаашид илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлэхэд Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Улаанбаатар их сургууль, МУИС-ийн дэргэдэх Күнзийн харьяа, Күнзийн институт дэмжин ажиллаж байгаа" гэв.
Танилцуулах өдөрлөгт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Хасбагана, мэргэжилтэн Дөбөө нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд өнөөдөр орой БНХАУ-ын ЭСЯ-наа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд тайлан тоглолтоо сонирхуулахаар төлөвлөсөн байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал