Инновацийн шилдэг бүтээлээр “Илч-2.0” дулааны хуримтлуур шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг өнөөдөр тодруулж, шагнал гардуулав.
Үзэсгэлэнд 97 байгууллагын 200 гаруй инновацийн бүтээгдэхүүн оролцсоноос тэргүүн байрт Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан зохиогчтой “Илч-2.0” дулааны хуримтлуур шалгарлаа. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтдийн багийн бүтээсэн шөнийн цагийн цахилгаанаар халах фазын шилжилтийн дулааны аккумлятор нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл цахилгааныг дулаанд шилжүүлэн хурааж өдрийн турш цахилгаан хэрэглэлгүйгээр сууцны температурыг 20-24 градуст тогтмол барьж байх зориулалттай.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич С.Батмөнх хэлэхдээ, “Уг төхөөрөмжийг манай хүрээлэнгийн эрдэмтэд 6 сарын хугацаанд хийж туршсан. Одоогоор хоёр ширхэгийг үйлдвэрлээд байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Нийт 1000 орчим төхөөрөмж үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Ойролцоогоор нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй. Адил төстэй ийм бүтээгдэхүүн гадны орнуудад гурван сая төгрөгийн үнэтэй байдаг” хэмээв.
Хоёрдугаар байрыг мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Отгоо, Ц.Дэжидмаа, Т.Батсүх, д.Сангажав нарын зохион бүтээсэн Уураг, амин дэмээр баяжуулсан эрдсийн шахмал тэжээл эзэллээ. Өвөл, хаврын улиралд даарч, сульдсан малыг өлчиржүүлэх, тэжээлийн шимтбодисын шингэцийг 20-30 хувиар нэмэгдүүлж, зүй бусын хорогдол 10.2 хувиар, амьдын жингийн бууралтыг 12.1-13 хувиар бууруулах юм.
Мөн “Арьс трейд” ХХК-ийн хэрэгжүүлсэн Ч.Авдай удирдагчтай “Арьс шир боловсруулах процессуудын орчны хэлбэлзлийг тогтворжуулах дэвшилтэт технологи” шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд бий болсон хром, хүнд металл, давс хүчил агуулаагүй химийн материал ашиглан арьсыг гүн боловсруулах технологиороо хоёрдугаар байр эзлэв.
Гуравдугаар байрт Хим, химийн технологийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Уужим булган” ХХК-ийн Ж.Дүгэржав, Д.Алтанхяг зохиогчтой “Үнэр арилгагч ях бэлдмэл” шалгарлаа. Энэхүү бэлдмэл нь цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн мууай үнэрийг арилган хоргүйжүүлэн халдваргүйжүүлэх юм.
Түүнчлэн гуравдугаар байрт Физик, технологийн хүрээлэнгийн П.Золбаяр, Ч.Баясгалан, Г.Бат-Эрдэнэ, У.Батхишигт, М.Бат-Орших зохиогчтой “Усан халаалтын зуухны автомат хяналт, удирдлагын систем” шалгарав. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөөс үүдэлтэй утаат агаарын бохирдлыг бууруулах зорилготой зохион бүтээсэн усан халаалтын зуухыг бүрэн автоматжуулсан техник-программын хосолсон биет бүтээл юм.
Шилдэг бүтээлийн эздэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ШУТС-гийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нар шагнал гардуулав.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр "Монгол Алтайн барагшун", "Шавьжийн гайхамшигт ертөнц", "Усан халаалтын зуух", "Ус нэвтэрдэггүй гутал", "Цансэр-3" эм бэлдмэл, Бионүүрсэн талх тус тус шалгарсан билээ.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр