Лондон хотноо “Миний эх орон” сэдэвт үзэсгэлэн гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Миний эх орон” сэдэвтэй монголчуудын түүхэн ба өнөө цагийн ахуй соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Лондон хотноо энэ сарын 18-20-ны өдөр "John Keys Resource Centre"-т гарав.
Үзэсгэлэнг ЭСЯ-ны зөвлөх Л.Отгонбаяр нээж үг хэлсэн бол Британид амьдарч байгаа "Holland Park" дунд сургуулийн сурагч О.Содмандах Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээс уншиж сонирхуулсан юм.
Үзэсгэлэнг “Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Mongolian Community Organization хамтран зохион байгуулжээ.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день