Сүхбаатар дүүрэг хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байртай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл олгох зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулав.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн тоо эрс нэмэгдэх болсон. Тиймээс хүчирхийллийн тухай мэдээллийг эмзэглэж хүлээж авахаас илүүтэй урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит ажлуудыг хийх шаардлага тулгараад байгааг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд зөвлөгөөний үеэр онцлов. Мөн тус дүүрэгт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр байгуулах болж, шаардагдах хөрөнгийг 2018 оны төсөвтөө тусгасан гэдгийг дурьдлаа.
Зөвлөгөөнд тус дүүргийн бүх хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн арга зүйч, сургалт хариуцсан холбогдох мэргэжилтэн болон СӨХ-ны ажилтнууд оролцож, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” уриалга гаргалаа. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага болон иргэдийг хүүхдийн хүүхдийн эрхийг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэхийг тус уриалгад дурьдсан байна. Мөн дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх гол гол ажлуудыг тусгажээ.
Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх ажлыг хороо, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ, Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах юм. Мөн хүүхдийг хүмүүжүүлэх эерэг аргын талаар залуу эцэг эхчүүдийг сургалтад хамруулах, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, сэтгэл зүйн хандлагад нөлөөлөх ажил зохион байгуулах зэрэг ажлыг зоххион байгуулах юм.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, болон хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй “Лантуун дохио”, “Сайн үйлс” зэрэг ТББ оролцож, өөрсдийн хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Ч.Ариунболд