Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнууд Монголд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Фижи улсын Нади хотод өнгөрсөн долоо хоногт болсон “Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 37 дахь бага хурал”-д ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан оролцов.
Монгол Улс “Ази номхон далайн хорих байгууллага”-ын идэвхтэй гишүүн бөгөөд хурлын үеэр 2019 оны "Ази номхон далайн хорих байгууллагуудын удирдах ажилтнуудын 38 дахь бага хурал"-ыг Монгол Улсад зохион байгуулах болж, баталгаажуулсан байна.
“Нийгэмшүүлэх хөтөлбөрийн манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус бага хуралд 23 улсын төлөөлөгчид оролцсон байна. Төлөөлөгчид хэрэгжүүлж буй шинэлэг санаа, төслүүдийнхээ харилцан туршлага солилцож, өөрийн улсад хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөрүүдийг онцгойлон тэмдэглэж, тус улсын баруун бүсийн эмэгтэйчүүдийн хорих ангийн шинэ байрны үйл ажиллагаатай танилцсан байна.

Ч.Ариунболд