35 дэн буудалд гэнэтийн шалгалт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт холбогдох байгууллагуудтай хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад гэнэтийн шалгалт хийжээ.
Гэнэтийн шалгалтыг Нийслэлийн аялал жуулчлалын газар, МХЕГ хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 35 дэн буудал хамрагджээ.
Шалгалтын хүрээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, бичиг баримтын бүрдэл дутуу, 21 насанд хүрээгүй иргэнд үйлчилсэн, тамхи болон согтууруулах ундаа худалдан борлуулсан, охид, эмэгтэйчүүдийг биеэ үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн зөрчил илэрчээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн. Шалгалтын хэсгээс зөрчил дутагдлаа арилгах хугацаатай үүрэг, зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тодорхой хугацааны дараа дахин шалгах аж.

Ч.Ариунболд