Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” 450 сая ам.долларын үнэд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /АП/. Сэргэн мандалтын үеийн аугаа уран зураачдын нэг Леонардо да Винчийн "Эрэгтэй Мона Лиза" хочит “Ертөнцийг аврагч” бүтээл Нью-Йорк хотод өчигдөр болсон дуудлага худалдаагаар 450 сая ам.долларын үнэд хүрлээ гэж дуудлага худалдаа зохион байгуулагч “Кристис” компани мэдэгдсэнийг "Ассошиэтед Пресс" агентлаг уламжлав.
Үүнээс өмнө өөр ямар ч уран зураг ийм өндөр үнэд хүрч байгаагүй юм. Алдарт уран зураач Пабло Пикассогийн 2015 онд 160 сая ам.доллароор борлуулагдсан “Алжир эмэгтэйчүүд” бүтээл өчигдрийг хүртэл хамгийн өндөр үнэд хүрсэн уран зураг гэгдэж байв.
Баруун гараа өргөж, зүүн гартаа болор бөмбөрцөг барьснаар Есүс Христийг дүрсэлсэн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зургаа Леонардо да Винчи 1500-гаад оны үед зурсан гэдэг юм. Энэ түүний одоо бүрэн бүтэн байгаа цөөн хэдэн бүтээлийн нэг билээ.
Дуудлага худалдаа эхлээд 20 орчим минут өнгөрч байхад нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм утсаар холбогдон энэ бүтээлийг худалдан авчээ. Дуудлага худалдааны анхны үнэ 100 сая ам.доллароос эхэлсэн гэнэ.

Г.Доржханд