Нурангид дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-11-16 15:03:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нэгэн иргэн нурангид дарагдсан байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Өлгий сумын харьяат, 30 настай иргэн Г нь шинээр ухсан 3.5 метрийн гүнтэй шуудуу дотор ус дамжуулах хоолойн холболт хийж байгаад хөл нь шороонд дарагдсан тухай дуудлагыг өчигдрийн 20:52 цагт аврагчид хүлээж авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 21:00 цагийн үед очиж, 00:10 цаг хүртэл ажиллаж дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. 
Б.Туул
Связанные новости