Ажиллагаа эхэлснээс хойш уурхайд 10 удаа нуралт үүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас амиа алдсан хувиараа нүүрс олборлогч хоёр иргэнийн цогцсыг гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Амиа алдсан иргэдийн цогцсыг гаргах ажиллагааг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч өнгөрсөн шөнийн 04.10 цагт эхэлсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч байгаа тул голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй тулгарчээ. Ажиллагаа явуулж эхэлснээс хойш 10 орчим удаа нуралт үүссэн байна. Мөн уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгааг Ослын голомтод ажиллаж байгаа Уул уурхайн аврах ангийн дарга, хурандаа Г.Буянтогтох мэдээлэв.
Энэхүү ажиллагааг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд