508 тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын хөдөлгөөнд оролцогчдын дунд тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохионы хэрэглээг хуулийн хүрээнд цэгцлэхийг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон.
Энэхүү үүрэг даалгаврын биелэлтийг Цагдаагийн Ерөнхий газраас гаргаж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Энэ тухайд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн дарга Ч.Батболд, "Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу цагдаагийн байгууллагаас 16 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг явууллаа. Нийт 1920 тээврийн хэрэгслийг шалгахад 508 нь тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалсан. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын Тусгай дуут дохионы нэгдсэн санд 1412 бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 1920 тээврийн хэрэгсэл тусгай дуут дохио хэрэглэж байсан бол одоо 1412 болж буурсан. Үүний дотор ямар нэг зөвшөөрөлгүйгээр тусгай дуут дохио хэрэглэж байсан 25 тохиолдлыг илрүүлсэн. Цаашид тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохио ашиглах журамд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн. Хэрэв тус журамд өөрчлөлт орвол тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохиог ашигладаг тээврийн хэрэгслийн тоо үүнээс ч буурах бололцоотой" гэлээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ