“Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-13 21:51:24
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ-аас “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сургалт зохион байгууллаа.
Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм,”  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль зэрэг эрх зүйн баримт шийдвэрүүдийг сургалтанд оролцогсдод танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.
 
Тус сургалтад аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, холбогдох төрийн байгууллагуудын дарга мэргэжилтнүүд болон Халиун, Шарга, Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамал, бичил уурхайн ТББ, нөхөрлөл, хоршооны төлөөллүүд оролцлоо.
Ш.Цоодол
 
 
Связанные новости