Алтай суманд сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай айгийн Алтай сумд улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 240 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж, саяхан ашиглалтад хүлээн авлаа.
Тус сургуульд энэ хичээлийн жилд 430 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ нь хүчин чадлаас 100 гаруйгаар илүү байсан юм. Энэхүү хичээлийн шинэ байр ашиглалтад орсноор хүүхдүүдийн сурч боловсрох тохь тухтай таатай орчин бүрдэж байгаа ажээ.
Алтай сум аймгийнхаа төвөөс хамгийн алслагдсан баруун хилийн сум юм.
Алтай сум аймгийнхаа төвөөс хамгийн алслагдсан баруун хилийн сум юм.
Ш.Цоодол