71 настай гэлэнмааг хүчирхийлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАЛЬКУТТА. /Би-Би-Си/. 2015 оны гуравдугаар сард нэгэн өндөр настай гэлэнмааг хүчирхийлсэн бангладеш залууд Энэтхэгийн шүүх бүх насаар нь хорих ял оноожээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Энэтхэгийн зүүн нутгийн Калькутта хотын шүүх өчигдөр Назрул Ислам гэгч этгээдэд хүчингийн хэрэг болон бусдын амь насанд халдахыг завдсан хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноосон байна.
Назрул Исламын хамсаатан бөгөөд 71 настай гэлэнмааг хүчирхийлж байх үед дээрэм хийсэн таван этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ. Мөн гэмт этгээдүүдийг орогнуулж байсан нэгэн залууд 7 жилийн хорих ял оноосон байна.
2012 онд Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотод нэгэн оюутан эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, улмаар амь насанд нь халдсан хэрэг гарсны дараа тус улс бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа чангатгасан юм. Гэсэн хэдий ч тус улсад охид эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарсаар байна.

Г.Доржханд