Хар тамхичдыг барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-07 11:42:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол", "Бүс" нэгдсэн арга хэмжээний хүрээнд  өнгөрсөн баасан гаригийн  өглөө 04 цагийн орчимд хар тамхи хэрэглэж, зөөвөрлөж явсан этгээдүүдийг саатуулжээ. 
Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Агтын хөндий гэх газарт иргэн эрэгтэй Т, Б, Э, насанд хүрээгүй эмэгтэй А, Э нар нь мансууруулах төрлийн "Каннабис" гэх ургамал хэрэглэж, мөн "Аксент" маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ хүрээгээ тэлж, залуус машиндаа мансуурсан байдалтай олдлоо гэх мэдээлэл ойр ойрхон гарах болсон нь аюулын харанга дэлдээд байна. Улмаар донтсон залуус энэ хууль бус үйлдэлдээ насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татах болсон нь анхаарал татаж байна. Дээрх тохиолдолд л гэхэд Т, Б, Э гэх залуус насанд хүрээгүй хоёр эмэгтэй хүүхдийг уруу татаж, хар тамхи татуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Ж.Батсайхан

Связанные новости