Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Рэйн удахгүй шинэ цомгоо гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард бүрэн хэмжээний цомогтойгоор Кэй-попын ертөнцдөө эргэн ирэхээр болсноо Рэйн хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чон Жи Хүнь өнөөдөр мэдэгдлээ.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, 2014 оны нэгдүгээр сард “Борооны нөлөө” хэмээх зургаа дахь цомгоо гаргаснаас хойш буюу бараг дөрвөн жилийн хугацаанд дуучин Рэйн “EP” хэмээх долоо дахь бүрэн хэмжээний цомгоо гаргахаар бэлтгэжээ. Түүний “EP” цомгийн нээлтийн өдөрлөг ирэх сарын 1-нд болох аж.
Энэ оны нэгдүгээр сард тэрбээр Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Тэ Хитэй гэрлэж, өнгөрсөн сард тэд охинтой болсон юм.

Г.Доржханд