Цасанд суусан дөрвөн машиныг хүнтэй нь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-07 10:14:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангайн Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” хэмээх газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 километр замд цас их унаснаас Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын 4 автомашин цасанд суусан дуудлагаар өчигдөр /2017.11.06/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12 дугаар  ангийн алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусныг татан гаргав.
Ж.Батсайхан
Связанные новости