Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 9.4 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 26302 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулбал 1.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1021 үйлдэл бүртгэгдсэн нь 8.8 хувиар буурлаа хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж онцлов.
Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1841 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 294 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 78 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж ажилласан байна.
Харин Замын цагдаагийн албаны мэдээллээс үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Б.Заяа