40 гаруй эртний булш, хиргисүүрийг ухаж тоножээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-03 13:11:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хулгайч гэгч ганцхан хот, сууринд бус хөдөө эзгүй хээрийг ч ухаж төнхөх болжээ. Монгол Улсын "Соёлын өвийн тухай" хууль болон бусад олон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор булш хиргисүүр ухаж тонох явдал ихсэж буйг ЦЕГ-аас анхаарууллаа. Хэдхэн хоногийн өмнөхөн  Дархадын хотгорын  Хоригын ам хэмээх газар эртний булш, хиргисүүр тоносон хэрэг гарчээ.  Монголын эзэнт гүрэн болоод дундад зууны үед хамаарах 40 гаруй булшийг ухсан хулгайчдыг илрүүлэн,  мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ж.Батсайхан
Связанные новости