Гадаад валютын албан нөөц хоёр тэрбум ам. доллараас давав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох хэлэлцээрийг хөрөнгө оруулагч нартай амжилттай хийж 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын санхүүжилт татахаар болсон.Тэгвэл тус бондын санхүүжилт өнөөдөр орж ирснээр Монголбанкны гадаад валютын албан нөөц /ГВАН/ хоёр тэрбум ам. доллараас давлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад валютын албан нөөц тогтмол өссөнийг Монголбанкнаас мэдээлж байна. Ийнхүү өсөхөд зэс, нүүрсний үнэ олон улсын түүхий эдийн зах зээл дээр өссөнөөр тайлбарлагдаж байна. Тодруулбал экспортын хэмжээ эхний есөн сард 4.313.1 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс улбаалан гадаад худалдааны тэнцэл сайжирч нийт төлбөрийн тэнцэл 201.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Мөн Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсныг Төвбанкны мэргэжилтнүүд онцолж байна. Хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирсэн.Үүнээс гадна иргэд аж ахуйн нэгжийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж өнгөрсөн сарын сүүлчээр 16.8 тоннд хүрсэн нь өмнөх оноос 8 хувиэр нэмэгджээ.
Түүнчлэн Монголбанк Хятадын Ардын Банктай хийсэн 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацааг гурван жилээр сунгаж, эргэн төлөх хугацаа нь дуусч буй бондуудын эргэн төлөлтийг шийдвэрлэснээр Монгол Улс 2021 он хүртэл гадаад төлбөрийн эргэн төлөлтийн эрсдлээс сэргийлэх нөхцөл бүрдсэн байна. Дээрх үзүүлэлтүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөц өсөхөд голлон нөлөөлснийг шинжээчид онцлов.

Б.Заяа