“Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг уламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мал эрүүлжүүлэх, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах чиглэлээр нэгж малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээж экспортод гаргах зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ Катар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Султан Аль-Мансурид уламжиллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Катар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Султан Аль-Мансуритай уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.
Катар улс нь хүсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авдаг байна. Стандартад нийцсэн Монгол малын махыг Катар улс рүү нийлүүлэхэд хамтран ажиллах маш том үүд хаалга нээлттэй байгаа. Түүнчлэн манай Засгийн газар, Катар Улсын Засгийн газар хооронд 2007 оны 11 дүгээр сарын 29-нд байгуулсан мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг цаашид үргэлжлүүлэн, туршлага солилцох мэргэжилтнүүд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ салбарын сайд онцлов.
Хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа Катар улсын Элчин сайд Султан Аль-Мансури илэрхийлэв.