Гэр хороолол болон галлагаатай аж ахуйн нэгжүүдийг галын аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-02 16:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сард обьектын гал түймэр нийт 3139 удаа гарч, 10,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 36 хүн нас барж, 29 хүн түлэгдэж гэмтэн, 822 толгой мал хорогдож, 1355 гэр орон, сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 656 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 18,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэл хотод нийт 2045 удаагийн гал түймэр гарч, 5,1 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1094 удаагийн гал түймэр гарч, 5,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 0,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 32,0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн үед гал түймрийн дуудлага ихсэж үүнээс үүдэн иргэдийн амь нас хохирох эрсдэл улам өсөх хандлагатай байгааг галынхан анхааруулсаар байна. Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд галын дуудлага ихэсдэг юм. Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гэр хороолол болон галлаж үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгжүүд  аюулгүй байдлыг хангаж байхыг ОБЕГ болон НОБГ-аас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

Связанные новости