ХСИС-ийн захирлаар Ө.Энхтөрийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ө.Энхтөрийг С.Баатаржавын оронд Хууль сахиулах Их сургуулийн захирлаар томилжээ.
Ө.Энхтөр нь 1988-1996 онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 1996-1999 онд мөн аймгийн цагдаагийн газарт Мөрдөн байцаах тасгийн дарга, 1999-2007 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012-2013 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, 2013-2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байв.
Ж.Батсайхан