Батлан хамгаалахын шилдэг ажилтнууд төрийн дээд шагналаар шагнагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 23-ны өдрийн зарлигаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг Монгол улсын төрийн дээд одон, медалиар шагнав.
Шагналыг өнөөдөр батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, батлан хамгаалах яамны удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа Чулууны Баттулга, Цэргийн гавьяаны одонгоор Батлан хамгаалахын төв архивын дэд хурандаа Зулаагийн Эрдэнэбат, Алтан гадас одонгоор Цэргийн төв эмнэлгийн поликлинкийн мэдрэлийн тасгийн сувилагч Доржсүрэнгийн Оюунчимэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Мишигийн Бүжинлхам БХЯ-ны ТЗУГ-ын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, Гочоогийн Гансүх Цэргийн төв эмнэлгийн дүн, бүртгэл даатгалын бага эмч, Гомбожавын Далайхүү, Бага-баян "Энхийн төлөө цогцолбор" төвийн ажилтан, Батхуягийн Мөнхжаргал, Батлан хамгаалахын төв архивын нягтлан бодогч, Долгорын Оюунчимэг, "Бөртэ" ТӨҮГ-ын оёдолчин, Баяраагийн Төмөртогоо Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ажилтан тус тус шагнагдлаа.
Ж.Батсайхан