Тамхи худалдаалах цэгийг цэгцэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-01 11:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. 
Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа. Энэ үеэрээ  тамхины худалдааг цэгцэлж тусгай зөвшөөрлийг ч шинэчлэн олгож байна. 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг бол 2017 онд энэ тоо нэг дахин буурч "Тамхи’ худалдаалах тусгай зөвшөөрөл" шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасчээ. Мөн иргэд "Тамхины тусгай зөвшөөрлийн захирамж" гарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой боллоо гэж тус дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 

Ж.Батсайхан

Связанные новости