"Монгол Шуудан” компанийн хувьцааны ханш хоёр өдөр дараалан унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар II, III ангиллын 22 хувьцаат компанийн 354,930 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. “Говь" ХК-ийн /GOV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.73 хувиар өссөн бол "Монгол Шуудан” ХК-ийн /MNP/ ханш хамгийн өндөр буюу 13.56 хувиар унажээ.
Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаас 296.5 сая төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр "MSE ALL" индекс 1,139.54 нэгж болж 0.36 хувиар буурсан байна.