АТГ-ын ажлын хэсэг Цэнхэрмандалаас ажлаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгаас ажлаа эхэллээ. Тэд дараа нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах юм.
Энэ сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан суманд ажиллаж сумын ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг албан тушаалтнуудтай уулзаж, удирдамжийн зорилго, чиглэлийг танилцуулж, тус сумын удирдлагаас гаргасан 2016, 2017 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгчээ. Ялангуяа дээрх хоёр сумын төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, Сум хөгжүүлэх сан болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, зарцуулалт, эргэн төлөлт, хэрэгжилтийн байдлыг хянан үзжээ . Уг ажлын хэсэг Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлагуудтай уулзан шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулж, мэдээлэл арга зүйгээр хангасан байна. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэхээс гадна орон нутгийн нөхцөл байдлыг судлан үнэлэлт дүгнэлт өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч, “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх уулзалтын үеэр онцлон дурдав.

Ж.Батсайхан