Төөрсөн, бэртсэн, шархадсан амьтдыг хамгаалах байртай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-31 11:50:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд  суурьшлын бүс рүү  хээрийн ам амьтан нэвтрэх үзэгдэл ихэссэн. Тиймээс  хээрийн төөрсөн ан амьтан асрах, хамгаалах, эмчлэх  байрыг анх удаа  ашиглалтад орууллаа.
Нийслэлийн байгаль орчны газраас  гэмтэж бэртсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэгтэй тулгарсан үед  амьтдыг асран хамгаалах байргүй байсан юм. Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах, түр байрыг ийнхүү  байгуулжээ. Ан амьтдыг арчилж хамгаалан эмчлээд байгальд нь буцаан тавих зорилготой энэ байрыг 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай барьжээ. Зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай, нэг удаад 4-5 таван буга, 2-3 чоно, 10-20 орчим шувуу байлгах боломжтой аж. Байрыг нээх үеэр "Амьтны эрх хамгаалах сан"-гаас  араатан амьтан зөөвөрлөх тор, 500 мянган төгрөг хандивлажээ. Мөн Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо дархчуулынхаа хийсэн бүтээлийг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо хандивлахаар болов.

Ж.Батсайхан


 

Связанные новости