ЦЕГ-ын дарга С.Баатаржав дэд дарга нараа шинэчлэн томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-31 10:51:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав дотроо  шинэ  томилгоо хийж эхэллээ. Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн албаны даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томиллоо гэж ЦЕГ-аас мэдээлэв.
 

Ж.Батсайхан

Связанные новости