60 машины дуут дохиог хураан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-30 17:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль бусаар дуут дохио хэрэглэх явдлыг цэгцлэх, хязгаарлах зорилгоор ЗЦА-аас шалгаж эхлээд байгаа. Өнөө өглөөний шалгалтаар гэхэд 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгожээ.
“Эрдэнэс Таван толгой” ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60 гаруй  байгууллагын удирдлага дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хураан авав. 
Хураасан дуут дохионоос гадна зөвшөөрөлтэй атлаа журамд заасан зам талбай, цаг хугацаа, зөвшөөрөгдөөгүй бүсэд ашигласан зэрэг зөрчил нилээд илэрчээ.Нийслэлийн 120-ийн уулзвар буюу тэмээтэй хөшөө, ГХЯ, Төв шуудангийн уулзвар, Түргэн тусламжийн 103 төвийн урд зам, Багшийн дээдийн уулзвар гээд төв замтай холбогдох бүх уулзварт шалгалт үргэлжилж байна. Өмнөх шалгалтаар 84 ийм зөрчлийг арилгажээ.

 

Ж.Батсайхан

Связанные новости